Монголд элэгтэй оросын их эрдэмтэн

2012-10-01 14:15:08

 

Нэрт онолч эрдэмтэн газар зүйч, түүхч, угсаатны зүйч   Лев Николаевич Гумилевийн 100 насны ой 10-р сарын 1-нд тохиож байна.. Түүх (1961), газар зүйн шинжлэх ухааны доктор (1974), түүх-газар зүйн шинжлэх ухааны томоохон онолч эрдэмтэн тэрээр 1912 оны аравдугаар сарын 1-нд Царское Село хэмээх хотод мэндэлжээ.
Зөвлөлт засгийн он жилүүдэд хавчин гадуурхагдаж асан хоёр яруу най-рагч (Николай Гумилев, Анна Ахматова)-ийн дундаас  төрсөн нь Гумилевын хувьд амаргүй хувь заяаг туулахад хүргэсэн бололтой.

Хүүхэд ахуй насаа эмээгийнхээ Тверь мужийн Бежецкий суурины Слепнево гацаанд өнгөрүүлсэн байна. Амьдралынхаа туршид дөрвөн ч удаа хоригдож байсан нь ч үүнийг гэрчилнэ. 1933, 1935, 1938, 1949 онд Зөвлөлтийн ГУЛАГ хэмээх улс төрийн хэлмэгдүүлэлтийн газруудад хоригдож байсан юм… 1956 онд “онц шалтгаангүйгээр хоригдсон” хэмээн цагаатгагдсан ажээ.

Нийтэлсэн : Баттулга | Уншсан (93) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Улс төрийн гүн ухаан

2012-10-01 14:11:47

 

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
 
 

Улс төрийн гүн ухаан буюу Улс төрийн философи нь гүн ухааны нэг төрөл юм.

Улс төрийн гүн ухаан гол шийдэх асуудал бол төрийн эрх мэдлийн хүлээн зөвшөөрөгдөх тухай юм. Жан Жак Руссо энэ асуудлыг "Нийгмийн гэрээний тухай" гэдэг өөрийн зохиолдоо тод гаргаж тавьсан.

Өөрийн иргэдийн эрх чөлөө ба бие даасан байдлыг хангахын хамт тэднийг захиран тушаах эхртэй байдаг тийм төрийг хэрхэн байгуулж болох вэ? гэдэг асуултанд Росси зөвхөн НИЙГМИЙН ГЭРЭЭхэмээх,бүх эргэд тэднийг өөрийн эрх мэдэлд захирч байх төрийг бий болгохын тулд хоорондоо байгуулсан хэлэлцээрийн тусламжтайгаар гэж хариулсан юм.

Дэвид Хьюм мэтийн консерватор үзэлтнүүд төрийг үүсгэн байгуулдаг ийм маягийн гэрээ хэлэлцээр хэзээ ч байгаагүй бий болгох ч үгүй гэдэгт үндэслэн нийгмийн гэрээний онолыг шүүмжилсэн байна.

Бенито Муссолини зэргийн фашистууд төр бол гэрээ хэлэлцээр биш,харин амьд органик,нэг бүхэл бүтэн зүйл мөн бөгөөд иргэд төрийн сайн сайхан байдлыг өөрийн хувийнхаасаа ямагт дээгүүр тавих ёстой гэж батлахыг оролдсон Фашистууд мөн оюун ухааныг хүсэл дур зориг,инстинкээс дээгүүр тавьсных нь төлөө төрийн либерал онолын эсрэг тэмцсэн юм.

Нийтэлсэн : Баттулга | Уншсан (88) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“Шинэ үеийн философи”

2012-10-01 14:10:34

 

“Шинэ үеийн философи”

Шинэ үеийн философи

1. Ерөнхий тодорхойлолт
2. Ф.Беконы индукцийн аргыг боловсруулсан нь
3. Р. Декарт: “Би сэтгэж байна , ингэхлээр амьд байна” шинжлэх ухааны аргын тухай санаа
4. Б. Спиноза : Субстанцийн тухай сургаал. “Эрх чөлөө бол ухамсарлагсан зайлшгүй мөн “
5. Лейбниц ба түүний монада судлал

6. Локкаас Кант хүртэл

1. Ерөнхий тодорхойлолт

XV зуунаас эхлэн Европын эдийн засаг, нийгэм оюун санааны амьдралд өдий төдий тоон өөрчлөлт оров. Дундад эртний үеэс ялгагдах шинэ цаг ирэв. Энэ үед хоёр чухал шинж тодров:  Шашны нэр хүнд унав, – Шинжлэх ухааны нэр хүнд өсөв. Үнэний зүйл шашны зүйлийг давамгайлах болов. Сүм хийдийн оронд төр хүчтэй болж байлаа.

Ангилал : Өгүүллэг | Нийтэлсэн : Баттулга | Уншсан (3083) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

“Дундад зууны философи”

2012-10-01 14:08:56

 

“Дундад зууны философи”

Дундад эртний философи
1. Дундад эртний философийн гол шинж
2. Эртний христосын философи: Августин , түүний “Бурхны хотын тухай “ зохиол
3. Дундад эртний үеийн баруун Европын философи: П.Абелди, Фома Аквинский
1. Дундад эртний философийн гол шинж
Грекийн философи эртний ардчиллын хөрс суурин дээр үндэслэсэн . Боолт хийсэн. Дундад эртний философи феодализмын үед хамаарна. (V-XV зуун ) Баруун Ромын имидж ………….. феодализмын түүх эхэлдэг (476он) . Энэ үеийн философийн сургааль I-IVзууны үед бүрэлдэж эхэлжээ. Стойкууд , эпикурынхан, шинэ платончуудын ёс зүйн үзэл баримтлал , дурдан буй тухайн үеийн философийн үндэс болов. Сократ, Платон , Аристотельтэй адилтгах том сэтгэгчид эртний үед гараагүй . Энэ үед философи нэг л өнгө төрхтэй байв.
Нийтэлсэн : Баттулга | Уншсан (3750) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

АЛТНААС ҮНЭТЭЙ ШОРОО

2011-04-04 10:27:10

Арав гаруй жилийн өмнө “халзан” Д.Ганболд гадаадынхантай нийлж газрын ховор “юм” хайж байна гэх мэдээлэл анх сонсож билээ. Маш их үнэтэй, ховор юм билээгээс цааш мэддэггүй дээ. Асар олон лиценз тарааж, ашигт малтмал хайх бужигнааны үеэр энэхүү “газрын ховор металл” нэр байн байн гарах болов. Улмаар манай “аваргуудтай” олон шижмээр холбогдож, дэлхийн том том сайтууд дээр гараад байхаар нь судлаачийн зөн билгээрээ хэдэн жилийн өмнөөс материал цуглуулж эхэлсэн юм. Гэтэл энэ нь дэлхийн хандлагыг тодорхойлсон асар том асуудал боллоо. Манай зарим нийтлэлч үүнийг хөндөн бичиж буй авч манайхан алт, зэс, нүүрснээс “өөр юм мэдэхээ” больж, “шороо” тоодог хүн гэж ер алга. Иймээс энэ тухай буюу ГАЗРЫН ХОВОР МЕТАЛЛ-ын дэлхийн товч тоймыг Монголтой холбон уншигчиддаа хүргэж байна. Газрын ховор элемент, металл хоёр ижил агуулгатай учраас би ГХМ гэдгээр нь авсан шүү. Улс төр ярихгүй “шороо” ярилаа гэсэн адгийн тэнэг шүүмжлэлийг би хэрхэвч хүлээж авахгүй, учир нь монголчууд бид дэлхийн хэмжээнд сэтгэж үйлдэх ёстой, үүрэгтэй болохоор ингэж байгаа юм…

Ангилал : Ìýäýý ìýäýýëýë | Нийтэлсэн : Баттулга | Уншсан (147) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

ХАОС ХИЙГЭЭД УЛС МӨХӨӨХ ТЕХНОЛОГИ

2011-04-04 10:26:12

Энэ төр улс нэг л биш ээ гэж манайхан дүгнэх. Зөв л дүгнэж байна. Гэхдээ тэдний олонхи нь эдүгээ болж буй олон гаж тэнэг үйл явцын шүтэн барилдлага, шалтгаацлыг төдийлөн сайн олж чаддаггүй юм. Энэ ч бас аргагүй юм. Судлаач хүний үүрэг бол онол судалж, шинжилгээ хийхийн зэрэгцээ үр дүнг нь ард түмэндээ ойлгуулж, хүргэх явдал байдаг. Иймээс “онолд дөхсөн” хялбаршуулсан өгүүлэл бичих шаардлага гардаг юм. “Бантанг санаатай хутгадаг” (2010.11.24) болон нүүрс, уран, ГХМ-ын дэлхийн балансыг харуулсан өгүүллүүд үүний жишээ болно байх. Тус бүрт нь 3-6 сар зарцуулсан хөдөлмөрөө дурын хүнд нулимуулах ч нэг их таатай явдал биш. Хэт их “онол” бичвэл “ойлгохгүй”, хэт энгийн бичвэл “хэрүүл” болно, аль ч тохиолдолд бараг бүгд “загнана”, их зовлонтой ш дээ. Хэдий ийм боловч монголчууд бид дэлхийн түвшинд сэтгэж үйлдэх цаг болсон нь шинэ үеийн шаардлага юм. Энд ямар нэг нэр ус дурдаагүй, мөн манай нөхцөлтэй холбон тайлбарлаагүй. Гэхдээ л Та тодорхой хүн болон байгууллагыг хялбархан оноож, шалтгаацлын үрийг олж чадна байх…

Ангилал : Ìýäýý ìýäýýëýë | Нийтэлсэн : Баттулга | Уншсан (108) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

ЦӨМИЙН ХАЯГДАЛ АЛЬ ЭРТНИЙХ…

2011-04-04 10:24:59

Монголд цөмийн хаягдал булж магадгүй тухай одоо л мэдээлж, шуугиан тарьж байна. Энэ чинь аль эртний асуудал шүү дээ. Би 2005 онд энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл олж сэтгэл ихэд түгшин, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, УИХ-ын 76 гишүүнд нэр нэрээр нь, мөн АБГББХ-ны дарга М.Энхсайхан нарт товч захидал бичиж байсан юм. Үүнд манай төрийн ганц ч албан тушаалтан хариу өгөөгүй. Ингээд 76 гишүүн бүгдээрээ биш юм аа гэхэд, ядахдаа хэн нэг нь шалгана гэж найдсан маань талаар өнгөрч билээ.
Харин М.Энхсайхан утсаар захидлыг чинь Ц.Элбэгдоржид шилжүүлсэн, болж байна уу гэж хэлсэн юмдаг. Шалгах эрх мэдэл өөрт нь байсан атал “шилжүүлж” байгаа нь араа бодсон хэрэг юм даа. Мөн Тагнуулын Газраас утсаар лавласан бөгөөд тэдний асуултын агуулга намайг мэдээллээ хаанаас олж авсныг мэдэх гэсэн бүдүүлэг тэнэг оролдлого байж билээ.

Ангилал : Ìýäýý ìýäýýëýë | Нийтэлсэн : Баттулга | Уншсан (73) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй