“Шинэ үеийн философи”

2012-10-01 14:10

 

“Шинэ үеийн философи”

Шинэ үеийн философи

1. Ерөнхий тодорхойлолт
2. Ф.Беконы индукцийн аргыг боловсруулсан нь
3. Р. Декарт: “Би сэтгэж байна , ингэхлээр амьд байна” шинжлэх ухааны аргын тухай санаа
4. Б. Спиноза : Субстанцийн тухай сургаал. “Эрх чөлөө бол ухамсарлагсан зайлшгүй мөн “
5. Лейбниц ба түүний монада судлал

6. Локкаас Кант хүртэл

1. Ерөнхий тодорхойлолт

XV зуунаас эхлэн Европын эдийн засаг, нийгэм оюун санааны амьдралд өдий төдий тоон өөрчлөлт оров. Дундад эртний үеэс ялгагдах шинэ цаг ирэв. Энэ үед хоёр чухал шинж тодров:  Шашны нэр хүнд унав, – Шинжлэх ухааны нэр хүнд өсөв. Үнэний зүйл шашны зүйлийг давамгайлах болов. Сүм хийдийн оронд төр хүчтэй болж байлаа.
Шинэ үе өөрийгөө эжртний грүек, ромын соёлын сэргэлт гэж ухаарч байлаа. Тиймээс ч энэ үеийг “ Сэргэн мандлын “ (Возрождение), “Ренессане”-ийн үе гэж нэрлэдэг. Энэ үеийн ертөнцийг үзэх үзлийнгол онцлог нь урлагыг баримжаалах болсонд оршино . Дундад эртний үе – шашны үе, Сэргэн мандлын үе- гоо зүй, уран сайхан голлосон үе. Хэрэв античны үед анхадлын төвд огторгуй – байгаль гэсэн харилцаа байсан лбол дундад зэртний үед – бурхан , хүн гэсэн , харилцаа, Сэргэн мандлын үед хүн рүү хандах болсон , энэ үеийн философи сэтгэлгээг хүн төвтэй гэж нэрлэж болно. Байгалийг пантейст  ёсоор тайлбарлах болов. Энэ үед Христын бурхан Панатуухь, ганцаараа ноёрхох хэт дээгүүр шинж чанараа алдаж байгальтай нийлэв. Өөрөөр хэлбэл , байгалийг бурханчлах болов. Ийм сэтгэгчид нь Николай Кузанский /1400-1464/ , Джордано Бруно /1548-1600/ нар байв. Пантойзм  бол ертөнцийг үзэх шашны  догтматик үзлээс байгалийг ойлгох шинжлэх ухааны  ойлголт руу шилжих хэлбэр байв. Дж.Бруног шашны шүүхийнхэн 8 жил шоронд суулгасаны дараа нь түүдэг дээр шатаасан билээ. Бурханыг байгальд уусгав. Дж.Бруногийнхоор “ Бурхан юмс дотор байна. Байгаль хязгааргүй  , манай гаригийн системийн дөт нь Нар . Хорвоод (орчлонд ) ямар ч хязгаар байхгүй . Биднээс алс хол олон нар байна.  Манай нар бол тоо томшгүй олон оддын нэг ньт . Орчлонг хязгаарлагдмал орон зайд бурхан бүтээсэн гэсэн шашны үзэл хүнд цохилтонд орсон байна.
XVII зууны философи шинжлэх ухааны нэрхүндэд тулгуурлах болов. ШИнжлэх ухааны нэр хүнд шашны нэрхүндээс хэд хэдэн ялгаатай. Нэгд , шинжлэх ухааны нгэрхүнд бол удирдлагын аппаратад /төр , сүм хийд / тулгуурлахүйгээр  /энэ бол шашны нэр хүнд /  дан ганц оюцнлаг хэрэгслийг ашиглададг. Хоёрт  , шинжлэх ухааны нэр хүндийг дагах нь ямар нэг ашиг олохтой хамаагйү , иймд шинжлэх ухааныг няцаагчдын толгой дээр ямар ч аюу буудаггүй . Гуравт , шинжлэх ухааны нэр хүнд ямар нэ нэгдмэл материалаар цутгагдсан зүйл хэзээ ч байгаагүй , харин янз бүрийн бодомж , санал бодлуудаар оёгдож нэхэгдсэн байдаг. Дөрөвт , шашин бол бодомжийн туйлын үнэн, хэдэн зуун жилд үл хувирах мөнх гэж үздэг.  . Шинжлэх ухааны талд дан ганц хүний оюун ухаан л үйлчилдэг юм.  Шинжлэх ухаан бол бодомжийнхоо үнэн зөвд байнаг эргэлзэж байдаг. Шинжлэх ухаан нь дундад эртний догматизмын логикоос тэс өөр логикийг бий болгосон . Энэ  бүхэн , мэдээж хэрэг, дундад эртний философиос шинэ үеийн философийн давуу талыг харуулж баан. Тэгэхдээ хэрэв античны философи руу эргэж харвал /цаашлан харвал/ шинэ үеийн философи түүнээс дутна. Шинэ үеийн философи нь гялалзсан урсгал гарсангүй. Ертөнц , философийн систем хоёр механиксан шинжтэй болжээ.
Шинжлэх ухаан маань техник болж хувирахад , ертөнцийг үзэх цоо шинэ үзлийг буй болгов. Техник хүн бүхнээс хүчтэй байгаа тухай сэрэхүйг авчрав. Хүн хуучнаар бодоход , техник хөгжснөөр , хүрээлэн буй ертөнц , байгалийн захиргаанд тун бага автах болов.
Шинэ үеийн шинжлэх ухааны хөгжил, ийм өөрчлөлтийн философийн баримжааг өөрчлөхөд хүргэв. Дундад эртний философи урлаг , нийгмийн мэдлэгийг түшиглэж байв, тэгвэл шинэ үеийн философи шинжлэх ухаанд тулгуурлах болжээ. Тэгээд философид танин мэдэхүйн онолын асуудал эн тэргүүн зэрэгт гарч ирэв.
Сэргэн мандалын философи ив үндсэндээ , дундад эртний сколастикийг шүүмжлэхэд чиглэгдэж байв. Ертөнцийг үзэх шинжлэх ухааны үзэл хөгжөөнэтй холбогдож энэ шүүмжлэл хурцдаж байв. Сэргэн мандлын философид /мэдрэхүйн турлагад тулгуурлах  / номинамизм, /оюун ухаанд тулгуурлах/ рационализмын чиглэл хоёр маргалдаж байв. Дундад эртний үед бол номинализм реализмын чглэл мөргөлдөж байсан билээ. Шинэ үеийн философид эмпиризм , рационализм хоёр гарч ирсэн

Ф.Беккон : Индукцийн аргыг боловсруулсан нь

Ф.Бэкон /1561-1626/. Эмпиризмийг үндэслэгч Английн философич. Английн төрийн канцлераар ажиллаж байв.
Ф.Бэконы философи юуны өмнө практик ач холбогдолтой байв. Шинжлэх ухааны мэдлэгийн тусламжтайгаар хүн төрөлхтөнд туслах , байгалийн хүчийг эзэмдэхэд түүний философийн зорилго оршиж байв. Оюун ухаан олон зүйлийг мэдэж чадна , бурхны ахуйг ч нотолж чадна гэж үзжээ. Философи бол зөвхөн оюун ухаанаас хамаарах ёстой , гэхдээ оюун ухаан чадмааргүй буй тэр тохиолдолд хүн сүсгийн тусламжинд шүтэж болно гэнэ. Тэрээр философийг теологийн эсрэг тавьж байсан боловч шашин шүтэж байв. Тэрээр “ хоёрдмол үнэний” номнолыг  /оюун ухааны үнэн, сүсгийн үнэн/ баримтлагч байв.
Ф.Бэкон танин мэдэхүйн индуктив аргыг боловсруулсан . Тэрээр индузци нь дедукцийг давамгайлж байх ёстой гэж үзсэн. Тэгээгд индукцийн хамгийн үр ашигтай аргыг олох гэж оролдсон. Хоёрдугаар шатны ерөнхийгийн хуулийголох нь чухал гэж үзжээ.
Бэкон шинжлэх ухааны тулгуурлах баримтуудыг ангилсан байна. Хүмүүс бол өөрөөсөө утас нэхэг аалзтай адил байх ёсгүй, зүгээр л цуглуулаад байдаг шоргоолж той адил байх ёсгүй, хүмүүс бол цуглуулсаар зохих шугамд нь оруулдаг зөгий шиг байх ёстой гэнэ.
Бэкон рационализмыг шүүмжилсэн . Гэхдээ оюун ухааны таван тэнэг зуршлаас сэргийлэх ёстой гэсэн. Энэ тав н алдааг төрүүлдэг. “ ………. зуршил” – Ө/Х юманд байгаа дэг ёсноос илүү дэг ёсыг олог гэж хүлээх . “Ахуйн зуршил” тодорхой судлаачийн хувийн мухар сүсэг . “Захын /рынок/  зуршил” хэл яриандаа бидний ухаанд нөлөөлөх , муу муухай үг хэрэглэх. “Театрын зуршил” –сэтгэхүйн нийтээр зөвшөөрөгдсэн тэр зүйлтэй , жишээ нь : шашинтай холбоотой тэр зүйл. “Хуучин урсгалыг ….. зуршил “ судалгаанд бодож сэтгэх явдлыг ямар нэг сохор дүрэм журмаар /силлогизм/ солих .
Танин мэдэхүйд туршилт /экондимент/ давамгайлах талаар хэлсэн нь .
Ой мадны бурхан Пан /ямаатай төстэй/ анд явж байгаад  газар тарилалангийн охин бурхан Церерийг олж илрүүлсэн гэнэ. Бусад бурхад түүнийг олох гэж хичнээн их оролдоод чадаагүй. Энэ үйл явдал гайхлтай бөгөөд гүнзгий утга санааг агуулж байна гэнэ. Практик амьдралд ашигтэй бөгөөд зайлшгүй хэрэгтэй юмыг олно гэж философичид найдаад хэрэггүй . Хэдийгээр ашигтэй зүйл бүтээе гэж бүх хүчээрээ чармайсан ч чадахгүй. Ашигтай зүйлийг зөвөхн Пан бурхнаас , түүний туршилт , байгалийг мэдэх мэдлэгээс хүлээх хэрэгтэй. Нээлт ямагт санаандгүйгээр олддог, анд явж байх үед олсон шиг. Туршлагын мэдлэг л ашигтай зүйлийг нээдэг.
Бэкон рационализмыг шүүмжилж , алдаатай санаа бодлын шалтгааныг судалсан. Одоо үед /тухайн үедээ/ ашиглагдаж байгаа логик бол төөрөгдлийг хадгалан бэхжүүлэхэд үйлчилж байна, иймд тэрээр ашигтайгаасаа хортой нь их. Силлоизм үгүүлбэрээс тогтоно. Үгүүлбэр үгнээс тогтоно. Харин үг бол ойлгоолтын тухай мэдлэгийн утга юм. Иймд хэрэв ойлголт юмсаас бодлогогүйгээр холдож будилэн , тэгээд бүхний үндэс болно гэвэл алдаа гарна. Иймд ганц найдвар жинхэнэ индукцид байна. Үнэнийг олоход  хоёр зам байна. Нэг нь сэрэхээс , тусгайгаас гарч улам ерөнхий аксиом руу явж дундын аксиомд хүрнэ. Нөгөөх нь , аксиомыг сэрэхүй ба тусгайгаас гаргаж аваад ерөнхий аксиом хүртлээ дээшилнэ. Энд бол зөв зам , тэгэхдээ шалгагдсан зам биш гэнэ.

3.Р.Декарт “ Би сэтгэж байна , тэгэхлээр амьд байна.”

Шинжлэх ухааны аргын тухай санаа.
Рене Декарт / 1596—1650/ -ыг орчин үеийн философийг үндэслэгч гэж үздэг. Эртний грекийн философид Аристотелийн гүйцэтгэсэнүүрэгтэй Декартын үүргийг харьцуулж болно. Декартын сургаал нь картезманство гэж алдаршсан . Тэрээр философийн шинэ систем буй болгох гэж оролдсон. Мэдлэг сэргэж эхэлж байгааг харуулсан. Чухал баримт болсон юм. Түүний сургаалд сколастикийн  улбаа багагүй үлдсэн ч , олон талаараа шинэ зүйлүүд гаргасан юм.
1. Рене Декарт нь “ Картезийн эргэлзээ “  гэдэг аргыг үндэслэсэн. Декарт өөрийн философийн системээ үндэслэхийн тулд “эргэлзэж болох юм бүхэнд эргэлзэх “ зэрчмыг томъёолсон. Сэрэхүйд эргэлзэх хэрэгтэй , учир нь сэрэхүй хоосон зэрэглээ шиг юм байж болно. Физик , одон орон хоёрт эргэлзэх хэрэгтэй , яагаад гэвэл, орон зай, цаг хугацаанд эргэлзэхэд амархан. Арифметик, геометр ч эргэлзээтэй , учир нть бодож тооцоолоход алдаа гарах бүрэн боломжтой. Гэхдээ , надад эргэлзэхүй зүйл ганцхан байна. Энэ нь миний өөрийн оршин байгаа /амьд байгаа/ явдал юм. Надад Бие  байхгүй байж болно, бие төөрөгдөл байж болно. Гэтэл сэтгэхүйн хувьд өөр хэрэг. <<Болох бүхнийг сэтгэхэд би бэлэн байгаа тэр үед сэтгэж байгаа ба ямар нэг юм байх ёстой. “  “ Би сэтгэж байна, ингэхлээр би оршин байна /оршин байна гэдэг биетэйгээ байна гэсэн үг/ гэдэг үнэн. Энэ бол баттай бөгөөд үнэмшилтэй . Гутрангуй үзэлтний ямар ч үндэслэл үүнийг няцааж чадахгүй. Иймд энэ  үнэнийг би миний философийн хамгийн эхний түших зарчим гэж болгоомжлохгүйгээр хэлж чадна.  >>

2. Би сэтгэж байна ингэхлээр оршиж байна гэдэг Декартын уриа /үндэслэл/ картезийн эргэлзээ нэртэй . Энэ үндэслэл Декартын танин мэдэхүйн онолын гол үндсийг тусгаж байн. Энэ зарчмын санаа нь а.Сэтгэхүй , ухамсрыг материас илүү ойлгомжтой  б. Миний ухамсар миний хувьд бусдын ухамсраас илүү ойлгомжтой гэж үзсэн хэрэг юм. Ийм хандалаг нь субективизм бөгөөд Декартын философийн үндэс болжээ. Би байж байна гэдгийг нотолжээ. Үүнд: би сэтгэж байна. ингэхлээр би оршин байна, би сэтгэж байгаа тэр цагаасаа л оршин байна , хэрэв би сэтгэхээ боливол миний оршин байгаа нь нотлогдох аргагүй болно. Би сэтгэж байгаа юм мөн. Би бол субстанци , байга л б, мөн чанар хоёр энд субстанцийн зөвхөн сэтгэхүйд нь л оршин байна. Ингэхлээр, санаа /сүнс/ бол сиеэс тэс өөр бөгөөд биеийг бодоход илүү амархан танигдана.

3. “Би сэтгэж байна, ингэхлээр оршин байна” гэдэг сэдвээс бас нэг өөр дүгнэлт гарна. Декарт , энэ дүгнэлт бол тов тодорхой зүйл учраас мэдлэгийн юм гэж үзээд , бидэнд хүртэгдэн мэдрэгдэж байгаа бүх юмс тодорхой бөгөөд үнэн гэсэн дүгнэлт хийжээ. Гэхдээ юмсыг мэдрэлийн эрхтэн биш , харин сэтгэхүй, оюун ухаанаар л зөв тодорхойлгоор ху…. Мэдэрч болно. Жишээ нь , сархинагийн балаар хийсэн цагаан лав гэнэ. Цагаан лав балын үнэртэй, бас өнгөтэй , хэмжээтэй , хэлбэртэй байх нь мэдээж хэрэг гэж бодож болох юм . Гэтэл түүнийг галд  ойртуулмагц эдгээр шинжүүд нь нь өөрчлөгдөнө. Ингэхлээр бидний мэдрэхүйгээрээ хүртсэн тэр зүйл цагаан лав биш байжээ. Цагаан лав уян хатан шинжтэй . Харин үүнийг нь бид оюун ухаанаараа ойлголоо. Лавыг бид харж ч , үнэлэж ч , төсөөлж ч хүртсэнгүй , зөвхөн ухааны шинжилгээгээр хүрж мэдрэв” гэнэ. Лавыг би яаж харж байна вэ? Би гадаа байгаа хүмүүсийг харж байгаатай адилаар харж байна, энэ үед би малгай, пальтог л /хүн өөрөө алга Б.Д/ харж байна. Мэдрэхүйн тусламжаар танин мэдэх нь эмх замбараагүй харах бөгөөд хүн, адгуус хоёрт адил байна. Тэгээд ч би сэтгэхүй дотроо лавын нөмрөгийг хуулан хаяж байна. Би лавыг өөрийнхөө мэдрэлийн эрхтний тусламжаар харж байгаа тэр зүйл нь зөвхөн миний оршин байгааг л баттай хэлж буй болохоос биш , лав оршин буй тухай юу ч хэлж чадахгүй байна. Гадна талын юмсыг мэдрэхүйгээр бус, ухаанаар танин мэднэ.

4. Декарт ингэж субектийг /”би сэтгэж байна” / объектонд сөргүүлэн тавьсан. Энэ нь тэрээр мэдлэгийн үнэн зөвийг субектээс , түүний өөрийн ухамсраас , шнижилгээ хийх үйл ажилллагаанаас эрж хайсантай холбоотой . Энэ утгаар тэрээр шинжлэх ухааны гав ганцхан нэгдсэн аргыг бий болгох гэж оролджээ. Энэ аргаа тэрээр “универсал математик” гэж нэрлэсэн байна. Энэ аргаар танин мэдэхүйг санамсаргүйгээс  чөлөөлж зохион байгуулалттай үйл ажиллагаа болгон хувиргах ёстой аж. Декартын үеэс эхлэн шинжлэх ухааны метод  нь танин мэдэхүйг хувийн хэргээс нийгмийн хэрэг  , үнэнийг санамсаргүй илрүүлэхээс үнэийг төлөвлөгөөтэйгээр үйлдвэрлэх арга болон хувирчээ. Шинжлэх ухааны арга бол шинжлэх ухааныг ямар нэг тодорхой нээлт рүү чглүүлэхгүй, харин төлөвлөгөөт судалгаа эрхлэхэд чиглүүлнэ. Декартынхаар, танин мэдэхүйд математик чухал үүрэгтэй , тэр бол байгалийг танин мэдэх гол хэрэгсэл гэнэ. Харин байгалийг тэрээр хуучнйихаас нилээд өөрөөр ойлгосон юм.

5. Декартын философи гол ойлголт нь субстанци юм. Ингэснээр түүний философи дуалист шинжтэй болсон. Субстанци гадаг нь зөвхөн бурхан.  Түүний бүтээсэн ертөнц өөр хэрэг . Бурхан , ертөнц хоёр оюуны ба материаллаг гэсэн хоёр субстанцид хуваагдана. Оюуны субстанци бол түүнд өөрт нь заяагдсан төрөлхийн санааг агуулдаг , туршлагаар олж авсан үзэл санаа энд хамаагүй. Төрөлхийн санаа  гэдэг энэ сургаалд үнэн мэдлэг бол сүнс санааны ертөнцөд байх үедээ  мэдэж байсан зүйлээ дурсан санах явдал юм гэсэн Платоны үндэслэл тусчээ. Төрөлхийн санаа гэдэг нь бурхны санаа , бас математикий болон бусад шинжлэх ухааны санаа гэнэ. Материаллаг субстанци гэдэг нь байгаль аж. Энэ субстанцийн гол шинж нь уртавтар чанар . Байгаль дахь бүх үзүйл механикийн хуульд захирагдана. Энэ хуулийг математикийн буюу механикийн шинжлэх ухаан судална . Чухам энэ үед XIX зууны эх хүртэл байгалийн шинжлэл, философийн үндэс болж байсан ертөнцийн механик дүр төрхийн тухай санаа бүрэлджээ. Декартын философи бол субстанцийн дуализм /оюуны , материаллаг гэсэн/ . Материалист физик , идеалист сэтгэл зүй хоёр эдгээрт үндэслэжээ. Энэ хоёр субстанцийг бурхан холбодог гэнэ. Бурхан бол байгалийг хөдөлгөөнд оруулж , түүний хуулиудын үйлчилгээг хангажээ. Декарт бол сонгодог механикийн онолыг үндэслэгчдийн нэг. Байгаль бол асар том механизм гэдэг төсөөллийг тэрээр буй болгожээ. Декартын дуализм бол шинжлэх ухаан ба сколастикийн дуализм юм. Түүний сургаал субстанцийн тухай Спинозын сургаал, олон субстанцийн иухай Лейбницийн сургаал үүсэхэд хүргэсэн.

4. Спиноза: субстанцийн тухай сургаал

“Эрх чөлөө бол танигдан мэдэгдсэн зайлшгүй мөн”
Спиноза /1632-1677/ Голландын философич . Декартын нөлөөнд автсан боловч түүний дуализмыг хүлээж аваагүй, нэгдмэл субстанцийни тухай монист сургааль гаргасан . Тэр субстанци нь бурхан буюу байгаль гэнэ. Спиноза байглийн материаллаг субстанцийг “бурхан” гэж  нэрлэжээ. Бие даасан, идэвхитэй хүч нь байгаль гэв. Бурханыг үгүйсгэлээ гэж сүм хийдийнхэн түүнийг байнга давшилдаг байв.
Спинозын сургаалын гол үндэслэлүүд:

1. Спинозын метафизик нь пантейзмд ойролцоо. Пантейзмын эхлэлийг Төрменид тавьсан билээ. Зөвхөн ганц л субстанци байна. Бурахн буюу байгаль. Субстанци бол өөрөө өөртөө шалтгаан , өөрөө оршин байна, өөрийгөө таньж мэднэ. Спиноза субстанцийг бурхан буюу байгаль гэж нэрлэхдээ, миний бурхан бол теологи дахь бурхнаас өөр, миний хэлж буй бурхан бол бие хүн ч биш, байгалийг бүтээгч ч биш гэнэ. Энэ /бурхан/ бол биегүй мөн чанар, оршин байгаа бүх юмсын эхлэл бөгөөд шалтгаан болсон ахуй / энэ бол байгал гэсэн үг. Б.Д/ . Спинозын пантейзм нь XVIII- XIX зууны материалист философийн үзэл баримтлалын үндэс болж өгсөн юм.

2. Спиноза “Эрх чөлөө гэдэг ухамсарлагдсан зайлшгүй ман” гэсэн сэдвийг логикийн хувьд нотлох гэж оролдсон. Ертөнц дэх бүх зүйлийг үнэмлэхүй зайлшгүй удирддаг . Хүний хүсэл зориг юуг ч өөрчилж чадахгүй. Спиноза хүсэл зоригийг хүлээн зөвшөөрөөгүй, яагаад гэвэл , хний санаа биед дасдаггүй, тэр бол субстанци биш гэнэ. Хүн бол дэлхийн үйл явцыг таних гэсэн нь амьдралаа түүнтэй зохицуулах гэснээс л болсон хэрэг. Спинозын ертөнцийг үзхэ үзэл нь стойкуудын сургаалтай төстэй. Спиноза бичихдээ: хүнийг юу ч үхэшгүй мөнх болгож чадахгүй , иймээс заавал ирэх үхлийн талаар гоншигоноод , түүнээс айгаад ,энэ асуудалд цаг зарах хэрэггүй . Үхлийн өмнө айж зовж шаналах нь боолын байдалд байгаагийн илрэл. Тэр бичсэн нь : “Эрх чөлөөтэй хүн бол үхлийн тухай бусад бүх юмнаас бага боддог.” Гэжээ.

5.Лейбниц ба түүний монада судлал

Г.Лейбниц /1646-1716/ Германы философич . Субстанци олон байх тухай үзэл баримтлалыг дэвшүүлсэн . Ингэснээрээ субстанци нэг байх тухай Спинозын сургаалтай зөрчилдсөн . Лейбницийн санаа нь  номинализм болон түүний нэжгээд юмсын бодит байдлын тухай төсөөлөл эрүү эргэж харсан шинжтэй.
Лейбницийн  сургаалын талаар хэдэн зүйл хэлье:

1. Спинозын пантейст монизм /юм бүхэн бурхан гэсэн пантойзмын/-д сургаалаа сөргүүлэн тавьсан. Энэнь төгсгөлгүй олон субстанци болой. Үүнийг монадууд гэж нэрлэжээ. Лейбницийн номлолоор , монада бол ямар нэг энгийн үл хуваагдах зүйл мөн . Тэгэхдээ энэ бол матери биш, яагаад гэвэл матери хязгааргүй хуваагдана. Монадад нь татагдах хүсэл ба хүртэхүй гэж хоёр хуваагдана. Энэ бол хүний санаа гэсэн үг. Ингхэлээр, Лейбниц материйг үгүйсгэж , түүнийг сүнсний хязгаар төгсгөлгүй цуглуулгаарс ольсон байна. Хязгаар төгсгөлгүй олон монада хоорондоо шлтгаан , үр дагавраар холбогдохгүй . Монада бүр ертөнцийг тусгана, гэхдээ энэ нь ертөнц түүнд нөлөөлснөөс болохгүй харин бурхан түүнд /монадууд тийм шинж чанарыг өгсөн юм гэнэ. Бүх юм уян найрсан байдалтай, иймээс харилцан үйлчилгээний тухай санаа /харагдах бодол/ гардаг. Гэхдээ энэ нь нэг л хугацаанд 2 цаг /цаг –гарт зүүдэг/ ажиллаж байгаа  юм шиг байдаг. Яагаад гэвэл 2 цаг санаа нийлсэн юм шиг адил заана. Лейбницийнхээр бол, хязгааргүй олон тооны цаг /гарт зүүдэг/ байна, тэд нэг л хугацааг зааж байх ёстойгэдгийг бурхан тогтоосон . Гэтэл нэг л үед нь тэд бие биедээ нөлөөлөхгүй, яагаад гэвэл цаг бүр маш нарийн механизм юм. Түүний энэ онол /монада судлал гэгч нь / бурхан байгаагийн хамгийн сайхан нотолгоо гэнэ. Лейбницийнхээр бол , ертөнц амьтан , сүнстэй. Бодис бүхэнд хягаар төгсгөлгүй олон аьд амьтан –монада байна. Одоогийнхоор бол энэ нь биднийг хүрээлсэн орчин хязгаар төгсгөлгүй , нүдэнд үл харагдах бичил организмаар дүүлэн гэсэнтэй адил юмдаа. Энэ санаанаас эх авч макроскоп үүссэн.

2. Лейбниц бурхан байна гэдгийг дөрвөн янзаар нотолжээ. А.Онтологийн нотолгоо Б.Сансар судлалын нотолго В. Мөнхийн үнэнээс авсан нотолгоо Г.Урьдаас тогтсон уян ……………… үүссэн нотолгоо. XIII зууны рационалистуудын философийн үзэл баримтлалын анхаарлын төвд танин мэдэхүйн онол байв, тэгэхдээ энэ нь онтологитой шууд холбоотой байжээ. Сэтгэхүйн ийм хэлбэрнь эмпиризмийн угтал болсон юм.

6.Локкоос И.Кант хүртэл

Локк бол Европ тивийн олон философичидод нөлөө үзүүлсэн сэтгэгч. . Түүний гол зохиол нь “ Хүний оюун ухааны тухай туршлага.” Энэ номонд орсон нийгмийн …………. Хөтөлбөр нь англи , францын гэгээрүүлэгчдийн үзэл бодол төлөвшихөд ихээхэн нөлөөлөв. Английн Беркли, Юм, Францын Вольтер зэрэг сэтгэгчид дагасан. Германд Лессинг , Тердер , Кант нар байв.
Локк бол Бэконы адил , эмпиризмийг үндэслэгчийн нэг. Энэ сургаал нь бидний бүх мэдлэг туршлагаас гандна гэж үздэг. Локк бичихдээ : <<Санаа бол /ухаан ухамсар Б.Д>> ямарваа санал , зураглалгүй цагаан цаас мөн . Гэтэл энэ нь зураглал , санаагаар яаж бөглөгдөх вэ? … Энэ ухасар бодомж, мэдлэгийн бүх материалыг хаанаас авдаг вэ? Туршлагаас авдаг гэсэн хоёрхон үгээр би үүнд хариулна. Туршлагад бидний бүх мэдлэг агуулагдана, түүнээс бүх юм гарна.” гэжээ. Энэ нь өнөөдөр тодорхой хэрэг мэт боловч , тэр үед санаа нь юмсын тухай ……………… /туршлагаас өмнө / мэднэ гэж үзэж байсантай харьцуулахад өөр юм. Ийм үед бидний мэдлэг хүртэхүй гэх бүрэн хамаарна гэсэн онолыг Локк дэвшүүлсан нь шинэ бөгөөд хувьсгалт зүйл байв. Локкын эмпиризм бол зоригтой хийсэн шинэ зүйл , Бэконтой харьцуулахад шинжлэх ухааны мэлэгийг үлэмж урагшлуулсан алхам байв.
Түүний эмпиризмийн 2дахь үндэслэл алдаатай байв. Гэвч физикийг /механицизмийн / хөгжүүлэхэд нөлөөлөв. Энэ нь анхдагч , хоёрдогч чанарын тухай үндэслэл юм. Анхдагч чанар нь биеэс салгашгүй , Ж.нь : нягтрал , уртавтар , хөдөлгөөн, тайван , тоо г.м . Хоёрдогч чанар нь өнгө , үнэр , дуу гэх мэт . Анхдагч чанар биетэд угаас заяагдсан багаад үл хувирна, харин хоёрдогч чанар нь зөвхөн субектийн хүртэхүйд л оршино. Ингэхлээр , нүдгүй бол өнгө байхгүй, чихгүй бол дуу байхгүй гэх мэт .   Локк  жам ёсны эрхийн зарчмыг тунхагласан. Хүн өмчлөх эрхтэй , тариачны өмч хамгийн гол нь. Хүн бол боловсруулж чадах хэмжээгээр л газрыг эзэмших ёстой, илүү хэрэггүй. Энэ нь хөрөнгөтний хувьсгалын үед ихэд үнэлэгдсэн санаа байлаа.
Локкийн ийм дуализм хожим Беркли /1685-1753/ , Юнг /174-1776/ нарын сургааль субективизм, субектию иреализм болж хувирсан. Беркли матери оршин буйг үгүйсгэсэн . Хүртэж буй эрхтэн буй учраас л обьект оршин  байна гэж тэрээ үзсэн. Юнгын /философич/ хувьд гэвэл туршлагын мэдлэгээс илүү объектив зүйл байхгүй, жишээ нь  бид сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний итгэл үнэмшлийг няцааж чадахгүй гэнэ. Юм нь Локкийн эмпиризмийг дэмий бөгөөд мухардмал байдалд оруулсан . Энэ нь солипеизм гэсэн үг . /S, түүний сэрэхүйгээс өөр зүйл байхгүй . “ертөнцөд би л ганцаараа оршин байна.” /
И.Кант /1724-1804/ : Германы философич
Германы сонгодог философийн эхийг тавьсан. Английн эмпиризм Кантын философийн нэг үндсэн шалтгаан болжээ. Кант философид өвөрмөц маягийн  эргэлт хийсэн. Танин мэдэхүй бол өөрийнхөө хуулиар явж буй үйл ажиллагаа гэж үзсэнд энэ эргэлтийн гол утга оршино. Философийн түүхэнд анх  удаа танигдаж буй субстанцийн бүтцийг бус , харин  таниж буй  субъектийн онцлогийг авч үзэв. Энэ субъект бол танин мэдэхүйн судлах зүйлийг ч , аргыг ч тодохойлдог гол хүчин зүйл гэв. Кант танин мэдхэүйн онолыг философийн үндэс болгов. Ийм философи байгаль, ертөнц ….. хүнийг судлахгүй, харин субекийн танин мэдэх үйл ажиллагааг судалж , хүний оюун ухааны хуулийг тогтоож, түүний хязгаарыг тодорхойлно. Кант онтологийн оронд гносеологийг тавив. Тэрээр субектийн танин мэдэх чадварт шүүмжлэлт шинжилгээ хийжээ.  Ингэснээр Кант хүн судлалын философийн талыг идэвхитэй баримтлагч байв.
Кант философийг сургуулийн ойлголтоор , дэлхийн ойлголтоор гэж хоёр хуваажээ. Дэлхийн ойлголтоор ойлгогдож буй филосфои бол “ хүний овюун ухааны эцсийн зорилгын тухай шинжлэх ухаан мөн” гэжээ. Иймд философи дараахь асуултуудад хариулах ёстой аж. 1. Би юу мэдэж чадах вэ? 2. Би юу хийх ёстой вэ? 3.Би юунд найдаж болох вэ? 4. Хүн гэж юу вэ? 1-р асуултанд метафизик хариулна, 2-р асуултанд ёс суртанхуун , 3-р асуултанд шашин, 4-р асуултанд антропологи /хүн судлал/ хариулна гэжээ.
Кант бүх амьдралаа Дорнод Пруссийн Кенигсберг хотод өнгөрөөсөн. Туйлын тайван амьдралтай , цаг нарийн барьдаг, түүнийг салхинд зугаалахаар гадагш гарахад хүмүүс цагаа тааруулдаг байв гэлцдэг. Тэр хотын хүү их сургуульд багш, ……… , профессор , ректороор ажиллаж байв.

1. “Цэвэр оюун ухааныг шүүмжлэх нь “ –Кантын нэг гол зохиол. Энд танин мэдэхүйн үйл явцыг шинжилж , мэдлэг апроири шинжтэй /туршлагаас өмнө байсан / гэж үзжээ. Кантын үзэж байгаагаар , гадаад ертөнц бидэнд сэрлийн материйг өгдөг. Харин бидний ухаан энэ материйг орон зай , цаг хугацанд оруулж цэгцэлдэг, тэгээл туршлага гэдэг ойлголтыг буй болгодог. Ертөнц бол бидний сэрлийн шалтгаан мөн , тэр бол өөртөө байгаа юм, ертөнц танигдахгүй . /агностицизм/ . Өөртөө байгаа юм бол орон зай, цаг хугацааны дотор байдаггүй , ертөнц бол субстанци  биш. Орон зай , цаг хугацаа субъектив шинжтэй . Тэрээр нь субъектийн хүртэхүйн бүтээгдэхүүн . Субъектийн хүртэхүй гэж юу вэ? Гэвэл , ж.нь: бид нүдэндээ цэнхэр шил зүүвэл, ертөнц цэнхрээр харагдахд болно. Бид өөрсдийнхөө ухаанд орон зайн шил зүүвэл бүх юмыг орон зайнд харж байна гэсэнтэй адил юм.

2. Танин мэдэхүйн үйл явц түвэгтэй бөгөөдхүнд, иймээс оюун ухааныг бие биенээ харилцан үгүйсгэсэн бодомжинд хүргэдэг. Үүнийг цэвэр оюун ухааны “анатоми” гэнэ. Энэ нь харилцан үгүйсгэсэн дүгнэлтүүд тус тусдаа үнэн гэсэн үг. Жишээлбэл , дөрвөн ……… байна гэнэ, гэхдээ антиноми тус бүр торис, антитезисээс тогтно. Эдгээр антиноми гэвэл : а. Ертөнц цаг хугацааны дотор эхлэлтэй , орон зайн хувьд хязгаарлагдмал Ертөнц цаг хугацааны эхлэлгүй , орон зайн хувьд хязгааргүй. Ертөнц бол оронд зай , цаг хугацааны аль алинд төгсгөлгүй . б. Ертөнц дэх аливаа нарийн төвөгтэй субстанци эгэл хэсгүүдээс тогтоно. Ертөнцөд нарийн төвөгтэй нэг ч юм эгэл хэсгүүдээс тогтохгүй. Ертөнцөд эгэл жирийн юм гэж байхгүй. В. Ертөнцийг тайлбарлахын тулд :…………. Шалтгаант чанар байгааг ойлговол зохино. Ертөнцөд ямарч чөлөөт байдал байхгүй , энд бүх юм байгалийн хуулийн дагуу өрнөнө. Г. Хөрс гарцаагүй зайлшгүй амьтан /сгушество/ ертөнцийн шалтгаан болж байна. Антитозис: Ертөнцөд ч , ертөнцийн гадна ч түний шалтгаан болж буй үнэмлэхүй зайлшгүй  ямар ч амьтан байхгүй . Гегель эдгээр томъёоллыг нааштай зүйлгэж үзсэн. Энд л диалектикч зөрчил байна гэж бодсон. Гэтэл Кант оюун ухаан дахь зөрчлийг харсан атлаа хүний оюун ухааны чадварыг ойлгоогүй /._………………../ . Үүнйиг Гегель бас анзаарсан байна.

3. Кант ёс зүй бол оюун ухааныг практик дээр хэрэглэх явдал гэж үзжээ. Кант ёс зүйн сургаалдаа “өрөө гарах, хатуу чанга шаардлага”  гэдгийг дэвшүүлж тавьсан . /Энэ нь нийтэд байвал зохих ёс суртахууны зайлшгүй хууль гэнэ. Ёс суртахууны зорилго ёс суртахууны өөрийнх нь гадна байж болохгүй . Харин “ чи өөрийнхөөрөө үйлд , гэхдээхууль зүйн дагууд” гэсэн санаа юм. Тэрээр теологи  юм уу, өөр бусад зүйлээс үл хамаарсан ёс зүйн сургааль буй болгох гэж хүсчээ. Ёс суртахууны бүх ойлголт оюун ухаанд угаасаа / …………/ /а………/ байж байдаг. Харин хүн үүргийнхээ мэдрэмжийн дагуу үйлдэж эхлэх тэр үед ёс суртахууны учир холбогдол гарч ирдэг. Гэхдээ хүний үйл ажиллгаа зөвөхн үүргийн дагуу явна гэж байхгүй. Худалдааны сайн чанар түүний сонирхлоор нөхцөлдонө, гэтэл энэ бол сайн үйл  биш. Ёс суртахууны мөн чанар хуулийн ойлголтоос гарах ёстой . Хууль гэдэг бол оюун ухааны тушаал, харин тушаалын томъёо гол нь ………….. ёсоор байвал зохино. Кант бас ……………… хоёр хуваасан: 1. Болзолт /нөхцөлтсөн, шалтгаалсан/ ………. /Ухаандаа: та ямар нэг зорилгод хүрэхийг хүсэж буй бол ингэж л /ийм ийм юмыг / хийх ёстой” хатуу чанга шаарддаг. Императив /үйл ажиллагааны тодорхой хэв маяг нь зорилгод хамаарахгүйгээр обектив зайлшгүй юм./ гэжээ. Хатуу чанга шаардлагын имперактив бол ….. байна. Кант нэг зохиолдоо: “Эцсийн эцэст туршилтын болн антропологийн зарчимтд хамаарах бүхий л зүйлээс бүрэн цэвэршсэн цэвэр ёс суртахууны философийг буй болгох нь зайлшгүй чухал “ гэж хэлжээ. Ёс суртахууны хууль үнэмлэхүй зайлшгүйг агуулна, Ж.нь: “ бүү худал хэл” гэдэг номлол зөвхөн хүмүүст төдийгүй , ерөөсөө бүх ухаалаг амьтанд хамаарна. /Ойлгомжгүй хачин зүйл хэлж байнаа даа Б.Д/ Ийм учраас “ заавал үүэрх үүргйн үндсийг хүний уг чандаас , эсхүл , ертөнцөд буй болсон нөхцөл байдлаас нь авахгүй , цэвэр оюун ухааны …………..байдлаас нь авах ёстой гэнэ. Бусдын хувьд хууль байх /болох/ тийм л юмыг хийвэл ёс суртахуунтай болно. Хүний хувьд нэр төр чухал уу, ханамж чухал уу? Амьдрал дахь ханамж бол ямар ч үнэ цэнэгүй зүйл . Харин хүн нэр төрөө бодвол бүхнийг хийхэд бэлэн бөгөөд амиа ч өгөхөд бэлэн. Хүн өөрөө өөрийгөө давбал нэр байх болно. Оюун ухаан зовлон гунигийг ялах ёстой . Хүн бүрийг өөрөө өөртөө зорилго гэж үзвэл зохино.

Ангилал : Өгүүллэг | Нийтэлсэн : Баттулга | Уншсан (3174) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Luffy :
    2013-12-17 22:59

    tnx

  2. bolor :
    2012-10-30 19:47

    tnx :))

Сэтгэгдэлийн тоо : 2

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл